Үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр талууд API үйлчилгээг турших, худалдан авах, хэрэглээ болон төлбөр тооцоог удирдах (цаашид “Системийн цахим хуудас” гэх)-аар үйлчлэх, үйлчлүүлэх харилцааг тодорхойлно.
# Үйлчилгээ үзүүлэгч нь API үйлчилгээний эзэмшигч цорын ганц этгээд мөн..
# Хэрэглэгч API үйлчилгээг бусдад шууд худалдах, түрээслэх хэлбэрээр захиран зарцуулахыг хориглоно. Зөвхөн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан эцсийн бүтээгдэхүүн болгон худалдах, түрээслэх боломжтой..
# Хэрэглэгч нь API -г ашиглан өөрийн системээ хөгжүүлэхдээ энэхүү бодлогын зүйл заалт болон API зааварт заагдсан шаардлагыг баримтлан ажиллана.
# Тус системийн бүх агуулга олон улсын болоод оюуны өмчийн бусад хуулиар хамгаалагдсан болно..
# Системийн агуулга, түүний ямар нэгэн хэсгийг Үйлчилгээ үзүүлэгч компаниас бичгээр зөвшөөрөл авахгүйгээр хуулбарлахыг хориглоно..
# Хэрэглэгч тэдгээрийг бусдад алдсан, ашиглуулсан, эсвэл ашиглуулах боломж олгосноос гарах үр дагаврыг бүрэн хариуцах үүрэгтэй..
# Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн утасны дугаар, цахим хаяг гэх мэт мэдээллийг аюулгүй байдлын стандартын дагуу нууцлан хадгалж хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд задруулах болон бусдад дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ..
# Үйлчилгээ үзүүлэгч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр системийн үйл ажиллагааг урьдчилсан төлөвлөгөөний дагуу түр зогсоож болох ба хэрэглэгчид энэ тухай урьдчилан мэдэгдэнэ. Хэрэв товлосон хугацаандаа системийн цахим хуудсыг ажиллуулах боломжгүйд хүрвэл, хэрэглэгчид өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ..